Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.09.07/

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.09.07/

https://www.facebook.com/iKonNews/videos/315556729550953

Дэлхий дахинаа 26,892,000 хүн өвчилж, 889,000 эндсэн бол 19 сая хүн эдгэрч эмнэлгээс гараад байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн гурав хоногт 875,000 хүн шинээр халдвар авч 17,000 гаруй хүн эндлээ. Энэтхэгт халдварын эрч нэмэгдсээр байна. Өчигдөр л гэхэд тус улсад 90,000 хүн халдвар авсан.

24 цагийн хугацаанд манай хөрш ОХУ-д 5,195 хүн өвчилж, 61 хүн эндсэн байна.

Харин БНХАУ-д 34 тохиолдол шинээр бүртгэгдсэний 12-г нь гадаад орнуудаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ.

Япон улсад өчигдөр 451 хүн халдвар авч, 8 хүн эндсэн бөгөөд өвчлөл, эндэгдэл бага зэрэг буурах хандлагатай байна.

БНСУ-ын хувьд 119 шинэ тохиолдол бүртгэгдсэний 11-г нь гадаадаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ. Тус улсын хувьд сүүлийн гурван долоо хоногийн хамгийн цөөн тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өчигдөр байлаа.

Манай улсын хувьд өнгөрсөн гурван хоногийн хугацаанл тусгаарлан ажиглалтад 365 хүн шинээр орж, 652 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор 3,600 хүн тусгаарлан ажиглалтад байна” гэдгийг хэллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.