Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: 701 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна

ikon.mn
2020 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар "ХӨСҮТ-ийн Вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 701 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна" гэлээ.

Инфографик 1, Монгол Улсын нөхцөл байдал, 2020.09.05

 

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 285 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 6 мянгаар нэмэгдэж нас баралт ижил түвшинд байна. Харин 233 мянга гаруй хүн бүрэн эдгэрчээ.

Инфографик 2, Дэлхий дахины нөхцөл байдал, 2020.09.05

 

 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам