Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Импортлох зөвшөөрөл аваагүйгээс $19,000-ын үнэтэй цүнхээ устгуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Францаас Австралийн баруун эргийн Перт хотод ирсэн нэгэн зорчигч матрын арьсаар хийсэн $19,000-ын үнэтэй тансаг ангиллын гар цүнхээ гаалийнханд хураалгаж, устгуулахаас өөр аргагүй болжээ.

Австрали улсын хилээр матрын арьсаар хийсэн эд зүйлсийг нэвтрүүлэхдээ урьдчилж $50-ын төлбөртэй зөвшөөрлийг засгийн газрын холбогдох агентлагаас авдаг юм байна.

Үүнийг мэдээгүй зорчигч эмэгтэй Францын Saint Laurent бүтик дэлгүүрээс худалдаж авсан үнэтэй цүнхээ хураалгаж, устгуулжээ.

Австралийн байгаль орчны сайд энэ явдлыг “өндөр үнэтэй сануулга” боллоо гэж мэдэгдсэн байна. Нэгэнт зорчигч эмэгтэй их хэмжээний мөнгөөр хохирсон тул Австралийн эрх баригчид түүнд нэмж шийтгэл хүлээлгэхгүй байхаар шийджээ.

Уг нь агнах хориотой зэрлэг амьтны эд зүйлсийг хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд дээд тал нь 10 жил шоронд хоригдож, $160,000-тай тэнцэх мөнгөн торгууль төлдөг хуультай юм байна. Матрын арьсан бараа бүтээгдэхүүн хэрэглэхийг тус улсад хориглодоггүй боловч ховор амьтны арьсаар хийсэн эд зүйлсийн хилээр орох гарах хөдөлгөөнийг хянаж байхын тулд зөвшөөрөл олгодог гэнэ.

 

Эх сурвалж: BBC