Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Ханиад, томууг үүсгэгч риновирусийн халдвар их байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

 ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр томуугийн өвчлөлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Энэ долоо хоногт томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгт 2.2 хувийг эзэлж байна. Үүний  дотор 15 хүртэлх насны өвчлөл 88.4%, дөрөв хүртэлх насны хүүхдийн өвчлөл 69.4% байна.

Вирус судлалын лабораторид томуугийн тандалтын нэгжүүдээс ирүүлсэн сорьцны 66%-д нь риновирус илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, ханиад, томууг үүсгэгч риновирусийн халдвар их байна гэсэн үг" гэв.

https://www.facebook.com/iKonNews/videos/612989832741700/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.