Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх долоо хоногоос ЭМЯ хэвлэлийн хурлаа Даваа, Лхагва, Баасан гарагт зохион байгуулахаар болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхийн улс орнуудын болон манай улсын коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өдөр бүрийн 11:00 цагаас ЭМЯ-наас хэвлэлийн хурал хийж мэдээлдэг билээ. Ирэх долоо хоногт ээлжит хэвлэлийн хурлыг долоо хоногт гурван удаа зохион байгуулахаар болсон байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ЭМЯ-наас өнөөдөр 295 дахь хэвлэлийн хурлаа хийлээ. Нэгдүгээр сараас хойш өдөр алгасалгүй хэвлэлийн хурлыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтаар зохион байгууллаа.

295 удаагийн хэвлэлийн хурлаар коронавирусийн халдварын дэлхий дахины нөхцөл байдал, ДЭМБ-ын баримталж буй бодлого чиглэл, дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч байгаа болон санамж зөвлөгөө, манай оронд өвчлөлийн нөхцөл байдлын хэмжээ, ард иргэдийн анхаарах зөвлөгөө, коронавирусийн халдварын эсрэг дэлхийн нийтийн шинжилгээ, судалгааны ололтын талаарх бүх үнэн бодит мэдээллийг ард иргэддээ хүргэлээ.

Өдөр алгасалгүй бидэнтэй хамтран ажилласан хэвлэл, мэдээллийнхэндээ баярлалаа. Сэтгүүлч та бүхний үнэн зөв мэдээллийн ачаар өнөөдрийг хүртэл Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй дэлхийн цөөхөн орнуудын нэг боллоо. 

Ирэх долоо хоногоос ЭМЯ хэвлэлийн хурлыг Даваа, Лхагва, Баасан гарагт зохион байгуулахаар болсныг мэдэгдье" гэлээ.

Ингэснээр есдүгээр сарын 5,6-н буюу Бямба, Ням гарагт ЭМЯ мэдээлэл хийхгүй юм байна.

https://www.facebook.com/iKonNews/videos/612989832741700/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.