Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Роберт Паттинсоноос коронавирус илэрсний дараа “The Batman” киноны зураг авалтыг түр зогсоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Британийн жүжигчин Роберт Паттинсоны коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсны дараа “The Batman” киноны зураг авалтыг түр зогсоосон тухай хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

Киног бүтээж буй Warner Bros студийн мэдэгдэлд “The Batman”-ий зураг авалтын багийн нэг гишүүнээс коронавирусийн халдвар илэрснийг баталсан ч өвчтөний нэрийг зарлаагүй байна.

Vanity Fair сэтгүүл болон Hollywood Reporter сайт өвчтөн нь гол дүрийн жүжигчин Роберт Паттинсон болохыг нэрээ нууцалсан эх сурвалжаас олж мэдсэнээ зарласан юм.

Цар тахлын улмаас киноны зураг авалт энэ оны гуравдугаар сарын дундаас зогсоод байсан бөгөөд ердөө гурав хоногийн өмнө Лондоноос хойд зүгт оршдог Ливсденд дахин эхэлж байжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр одоо “The Batman” кинонд гурван сарын зураг авалтын ажил үлдээд байгаа гэнэ. Киноны нээлтийг 2021 оны зургаадугаар сард төлөвлөөд байсан ч 2021 оны аравдугаар сард болгон хойшлуулжээ.

Холливүүдийн олон студи цар тахлын улмаас саатсан уран бүтээлийн ажлуудаа саяхнаас сэргээж эхлээд байна. Одоо 34 настай Паттинсон цус сорогчийн сэдэвтэй “Twilight” киноны цувралд анх дүр бүтээж олны танил болсон юм.

 

Эх сурвалж: Reuters