Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Тайвань арлын захиргаа эх газрын Хятадаас ялгарахын тулд паспортын загвараа шинэчлэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өөрийн иргэдийг нь эх газрын Хятадын иргэдтэй эндүүрэх явдлаас сэргийлэх зорилгоор паспортын загвараа шинэчлэх болсныг Тайваний эрх баригчид өчигдөр зарлажээ.

Одоогийн паспортын нүүрэн дээр англи хэлээр “Тайвань” гэсэн нэрийг жижгээр хэвлэж, “Бүгд Найрамдах Хятад Улс” (Republic of China) гэсэн нэрийг томоор хэвлэсэн байдаг нь гадаад улс орнуудын хил гаалийн ажилтнуудад андуурч будилах шалтгаан болдог гэнэ.

Шинэ паспортын нүүрэнд “Тайвань” нэрийг латин үсгээр томоор хэвлэж, “Бүгд Найрамдах Хятад Улс” нэрийг жижигрүүлэн ханз үсгээр хэвлэхээр болжээ.

Коронавирусийн цар тахал Хятадад анх дэгдсэн цагаас хойш эх газрын иргэдээс ялгарах иргэдийнх нь хүсэл эрмэлзлэл улам бүр нэмэгдсэнийг Тайваний гадаад хэргийн сайд Жозеф У сэтгүүлчдэд тайлбарласан байна.

Мөн цар тахлаас үүдэлтэй эх газрын Хятадын иргэдэд тавьсан хилийн хоригт Тайваний иргэд хэлмэгдэх эрсдлээс сэргийлэх ач холбогдолтойг мэдэгджээ.

Паспортаа шинэчлэх төлөвлөгөө нь “Тайванийг Хятадын салшгүй хэсэг” болохоос хамгаалж чадахгүйг Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр Бээжинд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Иргэний дайны дараа 1949 онд Хятадын хөрөнгөтнүүд Тайвань аралд өөрийн засаг захиргааг байгуулж, эх газраас салан тусгаарлаж буйгаа зарласан юм.

Харин “Нэг Хятад” бодлого баримталдаг Бээжингийн засгийн газар өөрийгөө Тайваний хууль ёсны эзэн гэж үздэг.

 

Эх сурвалж: BBC