Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын засаг захиргаа арваннэгдүгээр сарын 1-нээс вакцинжуулж эхлэхэд бэлдэхийг АНУ-ын мужуудад даалгажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахалтай тэмцэх ажлыг ахалж буй албаны хүний наймдугаар сарын 27-ны өдөр АНУ-ын мужуудын удирдлагуудад илгээсэн захидлын талаар өчигдөр хэвлэлүүд мэдээлжээ.

Америк даяар хүн амыг вакцинжуулах ажлыг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул энэхүү үйл ажиллагаанд бэлдэхийг Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн захирал Роберт Рэдфелд мужуудын удирдлагуудад даалгасан байна.

Энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос хоёр өдрийн өмнө гэсэн үг юм.

Анагаах ухааны мэргэжилтнүүд Covid-19 өвчний эсрэг вакциныг хамгийн эртдээ энэ оны сүүлээр бэлэн болно гэж тооцоолж байгаа. Харин Трампын засаг захиргаа энэ хугацааг богиносгож, сонгуулийн өмнө хэрэгжүүлэхээр шаргуу ажиллаж буй нь эндээс харагдаж байна.

Вакциныг хүн бүр хоёр удаа тариулах шаардлагатайг дээрх захианд өгүүлжээ.

 

Эх сурвалж: AFP