Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн ерөнхий сайд асан Силвио Берлускони коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Италийн ерөнхий сайд асан Силвио Берлусконигоос коронавирусийн халдвар илэрч, гэртээ тусгаарлагдсан тухай түүний хувийн эмч Лхагва гарагт мэдээлжээ.

Одоо 83 настай Берлускони саяхан Сардини аралд амраад ирснийхээ дараа хэдийгээр шинж тэмдэг илрээгүй байсан ч оношлуулах шийдвэр гаргасан юм байна.

Италийн өнцөг булан бүрээс хүмүүс зуны амралтаа өнгөрөөхөөр цугларсны улмаас өнгөрсөн сард Сардини аралд коронавирусийн халдварын тохиолдол олноор илэрсэн юм.

Берлускони одоо Миланы ойролцоох гэрээсээ ажлаа явуулж, энэ сард болох орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн нам нэгтнүүдээ дэмжихээр болсон байна.

Нэг үе Европын цар тахлын хамгийн том голомтуудын нэгд тооцогдож байсан Итали улсад өнгөрсөн хугацаанд коронавирусийн халдварын 270,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 35,500 орчим хүн нас барсан юм.

Тахлын оргил үе гурав, дөрөвдүгээр саруудад тохиож байсан бол зуны амралттай холбоотой иргэдийн шилжилт хөдөлгөөний улмаас наймдугаар сард дахин идэвхжсэн байна.

 

Эх сурвалж: Reuters