Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийг бие даасан бүтэцтэйгээр байгуулна

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц салбарынхаа эрдэмтэн, судлаачидтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

БТСУХ-ны зүгээс шинжлэх ухааны ололт амжилт өндөр түвшинд хүрсэн спортын хөгжлийн эрин зуунд Биеийн тамир, спортод шинжлэх ухааны онол, арга зүйг өргөн хүрээтэй нэвтрүүлж, оновчтой арга, технологийн ашиглах тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа юм байна. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын тогтоолоор спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийг бие даасан бүтэцтэйгээр байгуулахаар болжээ.

 

Өмнөх жилүүдэд Спортын шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор 2019 онд БСШУС-ны хөрөнгө оруулалтаар Швед улсад үйлдвэрлсэн дээд болон доод үе мөчний ажиллах чадварыг тодорхойлох Monark, Эргометр багаж, Герман улсын ABW –Mapper компанийн нурууны сколиоз,кифоз,лордоз мушгиралт тогтоох тоног төхөөрөмж, Итали улсын Opto gait компанийн хөлийн динамик биомеханик хөдөлгөөн үзэх багаж, спортын сэтгэл зүйн сорил хийх орос улсын багаж, нийт 5 төрлийн 265 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээн авч ашиглаж эхэлсэн байна.

Мөн энэ онд хүчилтөрөгчийн дээд хэрэглээ тогтоох Герман улсын COTREX үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг авжээ. Эдгээр багаж тоног төхөөрөмжтэй танилцаж, цаашид судалгаа шинжилгээний ажлыг хамтран хийх нөхцөл боломж, зөвлөмж Салбарын эрдэмтэн судлаачдад бүрдэж байгааг уулзалтын үеэр дуулгав.

Биеийн тамир спортын салбарын хөгжлийн нэн тэргүүний шийдвэрлэх асуудал, Спортын Анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн хөгжлийн ирээдүй сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Судалгаанд тулгуурласан, ШУ-ны үндэслэлтэй, шинэ арга барил, технологи, иновацийг нэвтрүүлэх судалгааны шан татах атар газар бидний өмнө цэлийж байна гэж БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц онцолсон юм.

 

Эрдэмтэн судлаачдын зүгээс цаашид хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажилд БТС-ын чиглэлээр суралцдаг оюутан сурагчдыг өргөнөөр хамруулах, Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилтын төлөвлөгөөг боловсруулахад хамтарч ажиллах, оролцох зэрэг санал гаргаж байлаа.

 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо