Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

14.4 килограмм мөнгөн ус худалдах зорилгоор хадгалж байгаад баригдлаа

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Говьсүмбэр аймгийн харьяат иргэн З.Г нь Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт бодисын жагсаалтад орсон 14.4 кг мөнгөн усыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалж байсныг Экологийн Цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.

Тэрбээр тус аймгийн төв Сүмбэр сумын Төмөр замын ажилчдын холбоо шар байрны урд талын чингэлэг дотор мөнгөн усаа нуусан байжээ.

Мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс, салтыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис юм.

Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба