Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Uber-ийн таксиг захиалахдаа амны хаалт зүүсэн эсэхээ шалгуулдаг болно

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Такси дуудлагын Uber үйлчилгээ удахгүй гар утасны аппликэйшндаа сэлфи зураг авах боломж нэмэхээр болжээ.

Ингэснээр дуудлага өгсөн хүн нь амны хаалт зүүсэн эсэхийг таксины жолооч урьдчилж шалгах боломжтой болох гэнэ. 

Энэхүү шинэ боломжийг есдүгээр сарын сүүлээр АНУ, Канадын зах зээлд нэвтрүүлж, дараа нь дэлхийн бусад улс орнуудад хэрэгжүүлэхээр болсон байна.

Одоогоор таксины жолооч нар өөрийгөө амны хаалт зүүснийг сэлфигээр баталгаажуулдаг. Хэрвээ жолооч амны хаалтгүй байвал аппликэйшний хэрэглээг нь хориглож, хүнд үйлчлэх боломжийг нь хаадаг ажээ.

Uber компани “No Mask No Ride” журмыг тавдугаар сарын 18-наас хэрэгжүүлж эхэлсэн юм.

Уг журмын хүрээнд жолооч, үйлчлүүлэгчийн нэг нь амны хаалт зүүгээгүй бол аль нэг тал нь дуудлагыг ямар нэг торгуульгүйгээр цуцлах боломжтой болсон байна.

Сэлфи боломж нь царай таних технологитой хамаагүй, зөвхөн амны хаалтыг шалгах сканнерын технологи гэдгийг Uber компани мэдээлжээ.

Тус компани коронавирусийн цар тахлын үед $50 саяын үнэ бүхий амны хаалт, гар ариутгагч зэргийг жолооч нартаа тараасан байна.

 

Эх сурвалж: BBC