Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск хөрөнгийн хэмжээгээрээ Марк Зукербэргийг гүйцлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани нэгж хувьцаагаа тав хуваасны дараа ханш нь Даваа гарагт 12 хувиар өссөн юм.

Үүний үр дүнд тус компанийн үүсгэн байгуулагч Илон Маскын хөрөнгийн хэмжээ $115 тэрбумд хүрснийг Блүүмбэрг тооцоолжээ.

Ингэснээр тэр Фэйсбүүкийн Марк Зукербэргийг хөрөнгийн хэмжээгээрээ гүйцэж, дэлхийд зөвхөн Амазоны Жэф Безос, Майкрософтын Билл Гэйтс нарын дараа гуравт жагсах болсон байна.

Сүүлийн байдлаар дэлхийн топ таван баяны жагсаалтад Жэф Безос, Билл Гэйтс, Илон Маск, Марк Зукербэрг, Бернар Арно (Францын LVMH компанийн гүйцэтгэх захирал) нар жагсжээ.

Теслагийн хувьцааны үнэ 2020 он гарсаар 500 орчим хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь $475 тэрбумд хүрээд байна.

2018 онд Теслагийн хөрөнгө оруулагчид Илон Масктай гэрээ байгуулахдаа ямар ч цалин, урамшуулал өгөхгүй, зөвхөн үр дүнгээс хамаарч хувьцаа эзэмшүүлэхээр тохиролцож байв.

Одоо Маск компанийнхаа 18 хувийг эзэмшдэг.

2020 оны нэгдүгээр сард түүний хөрөнгийн хэмжээ $32 тэрбум орчим байсан нь өнгөрсөн хугацаанд бараг $80 тэрбумаар өсөөд байна.

 

Эх сурвалж: CNN