Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Од мөхсний дараа үүссэн тэсрэлтийн долгионыг Hubble дуран буулгажээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Тойрог замд ажиллаж буй NASA-гийн Hubble Space Telescope сансрын дурангийн ашиглалтын хугацаа дуусах дөхөж байгаа.

Тэгвэл энэхүү телескоп дуран саяхан сансрын гүнд болсон нэгэн үйл явдлын гэрэл зургийг буулгаснаа дэлхийд илгээжээ.

Зурагт дүрслэгдсэн улбар шаргал өнгийн тууз нь 10,000-20,000 жилийн өмнө болсон одны тэсрэлтийн дараа үүссэн долгион юм байна.

Мөхсөн од нь манай дэлхийгээс 2,400 гэрлийн жилийн зайд байжээ. Үүссэн долгион нь сарнаас 36 дахин том орон зайг хамарсныг NASA мэдээлсэн байна.

Тухайн одны хэмжээг манай нарнаас 20 дахин том гэж тооцоолжээ. Манай нарнаас хамгийн багадаа тав дахин том хэмжээтэй одны амьдралын мөчлөг дуусч, тэсрэх үзэгдлийг супернова гэж нэрлэдэг. 

Энэ үеэр сансрын уудамд их хэмжээний материал цацагддаг байна. Уг материал нь сансрын хий, тоосонцортой холилдсоноос ийм үзэмжтэй дүр зураг бий болсныг NASA тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Mashable