- МЭДЭЭЛЛИЙГ ДАХИН НИЙТЛЭВ -
Улирал солигдох гэж буй энэ үед хүүхэд багачууд төдийгүй томчууд томуугаар өвчилдөг.
Тэгвэл томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин гэдгийг ДЭМБ-аас зөвлөдөг билээ.
Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрээс Томуугийн вакциныг авдаг.
Энэ жилийн хувьд "Эхний байдлаар Засгийн газрын хөрөнгөөр 120,000 хүн/тун вакцин захиалсан. Мөн вакцин дархлаажуулалтын "Global Alliance" байгууллагаас гэрээний хүрээнд 80,000 хүн/тун вакцин ирнэ. Ингэснээр эхний ээлжид 200 гаруй мянган хүн/тун вакциныг 9 дүгээр сарын 15-нд авах чиглэлтэй байна. Эдгээр вакцины захиалгыг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж авч байгаа.
Уламжлал ёсоор эрсдэлтэй бүлгийн буюу эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настнууд, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс болон нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдэд томуугийн вакциныг хийнэ" хэмээн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлж байсан юм.
Түүнчлэн энэ жил томуугийн вакцин хийх эмнэлгүүд болон үнийн талаарх мэдээллийг тодрууллаа.
"ХӨСҮТ-д томуугийн вакцин хараахан ирээгүй байна. Есдүгээр сарын 20-ны үеэр орж ирэх байх" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлж байна.
Харин зарим хувийн эмнэлгүүдийн тухайд БНСУ-аас оруулж ирсэн томуугийн эсрэг дархлаажуулалтын вакцин хийгээд эхэлжээ. Ингэхдээ вакцины төлбөрт эмчийн үзлэг багтсаныг хэлж байв. Тухайлбал,
Мөн Тод-Эйч клиник эмнэлэг томуугийн эсрэг вакциныг есдүгээр сарын дундуур хийж эхлэх бөгөөд "Family klinic", Гранд мэд, "СОС Медика Монголиа" зэрэг эмнэлгүүд вакцин хийх тов гараагүй, вакцин ирээгүй байгааг хэлсэн юм.
Вакциныг жилд нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ:
Дараах тохиолдолд энэ вакциныг хэрэглэхгүй:
Дархлаажуулалтын дараа илэрч болох урвал, хүндрэл:
Хэрэв дээрх шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй.
Ерөнхий анхаарах зүйлс