• 6 сарын 26, Ням
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

ГЭГЭЭН МУЗА: Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр дөрвөн номинацид шилдгээр тодров

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хамт олон Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу роман”-ыг тайзны бүтээл болгон туурвиж Гарын таван хуруу дуулалт жүжгийн үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Тус бүтээл театрын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулах ГЭГЭЭН МУЗА-15 наадамд зургаан төрөлд өрсөлдөж, өмнөх Гэгээн Муза наадамд гаргасан амжилтаа бататган шилдэг зураач, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг найруулагч номинациудын эзэн болов.

Мөн энэ удаагийн “Гэгээн Муза” наадмаас эхлэн шинээр олгож буй шүүгчдийн нэрэмжит “ШИНЭ ЭРЭЛ-ГЭГЭЭН МУЗА” цомыг Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хамт олон олгосныг Гарын таван хуруу жүжгийн продюсер, ХЖТеатрын дарга СТА Г.Солонгод гардууллаа.

 

Эх сурвалж: УДЭТ