Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Туслах нь тэмцэгчидтэй уулзаж байх үеэр Лукашенко буу барьсан зургаа тараав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Беларусийн нийслэл Минск хотод сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үргэлжилсэн байна.

Наймдугаар сарын 9-нд болсон санал хураалтаар одоогийн ерөнхийлөгч Александр Лукашенко 80 орчим хувийн саналаар зургаа дахь удаагаа сонгогдсон бол түүнтэй хамгийн ойр өрсөлдсөн сөрөг хүчний нэр дэвшигч Светлана Тихановская 10 орчим хувийн саналаар удаалсан юм. Тихановская сонгуулийн дараа хөрш Литва улс руу дүрвээд байгаа.

Өчигдөр Беларусийн ерөнхийлөгчийн туслах Николай Латышенок ордноос гарч ирээд тэмцэгчидтэй уулзжээ.

Тэрбээр сонгууль шударга болсныг энэ үеэр мэдэгдээд тэмцэгчидтэй яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байгаа болон үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг мэдэгдсэн байна.

Латышенок бас тэмцлийн үеэр хууль зөрчиж, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг жагсагчдад уриалжээ.

Харин энэ үеэр Александр Луканешкогийн ордныхоо үүдэнд гартаа буутай алхаж яваа зургийг Беларусийн ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас тараасан байна. Долоо хоногийн өмнө мөн түүний сум нэвтэрдэггүй хантааж өмсөж, автомат буугаар зэвсэглэсэн зураг, видеог олон нийтэд үзүүлж байсан юм.

 

Эх сурвалж: ТАСС