Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Францын армийн дээд тушаалын офицер Оросын талд тагнуул хийсэн хэргээр шалгагдаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Францын армийн дээд тушаалын офицерыг Оросын талд тагнуулын ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн тухай тус улсын батлан хамгаалах яам Ням гарагт мэдээлжээ.

“Нууц задруулсан хэргээр өндөр тушаалын офицер шалгагдаж байгаа тухай мэдээлэл үнэн болохыг би баталж байна” гэж Францын батлан хамгаалахын сайд Флоренс Парли мэдэгдсэн байна. Тэр үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Сэжигтэн нь Итали дахь NATO-гийн цэргийн баазад алба хаадаг хүн ажээ. Тэрбээр орос хэлээр ярьдаг бөгөөд Италид Оросын тагнуулын төлөөлөгчтэй уулзаж, нууц бичиг баримт дамжуулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа гэнэ.

Сэжигтнийг амралтаа Францад өнгөрүүлсний дараа Итали руу буцах гэж байхад нь баривчилж, Парис дахь шоронд хорьсныг Europe 1 радио станц мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP