Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Австри улс Нацизмаас зугтсан жүүд хүмүүсийн үр удамд иргэний харьяалал олгохоор болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
1938 онд Вена хотын гудамжийг цэвэрлэж буй жүүд хүмүүс

Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацистуудын хавчлагаас зугтсан жүүд хүмүүсийн үр удамд иргэний харьяалал олгох хууль Австри улсад Мягмар гарагаас эхлэн хэрэгжих гэж байна.

1938 оны гуравдугаар сард Австри улсын төрийн эрхийг Нацистууд авсны дараа 120,000 орчим жүүд хүн тус улсаас дүрвэж байжээ.

Тэдний ихэнх нь АНУ, Их Британи руу дүрвэсэн юм. Дүрвэгчид дайны дараа төрөлх нутагтаа буцах хүсэлтэй байсан ч тухайн үеийн Австрийн засгийн газар жүүдүүдэд давхар иргэний харьяалалыг хориглож байжээ.

Сүүлд 1993 онд Австри улс энэхүү хоригоо цуцлахад амьд үлдсэн дүрвэгчдийн 10 орчим хувь нь иргэний харьяаллаа сэргээж байв. Харин энэ удаа тэдний үр удамд боломж олгож байгаа юм.

Үүнд 2017 онд төрийн эрхэнд гарсан Австрийн Ардын Нам, ерөнхий сайд Себастьян Курц гол үүрэг гүйцэтгэжээ. Хэдийгээр Австри улсад сүүлийн үед үндсэрхэг үзэл сэргэж байгаа ч 200,000 орчим жүүд хүн шинэ боломжийг ашиглахаар бүртгүүлээд байгаа гэнэ.

Ялангуяа Европын Холбооноос гарч байгаа Их Британид амьдардаг хүмүүст энэ нь таатай боломж болж байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар Австри улсад 10,000 орчим жүүд хүн амьдардаг байна.

 

Эх сурвалж: The Guardian