Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Эквадорын хоёр иргэн дэлхийн хамгийн өндөр настай хосын гэрчилгээг авжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Саяхан Гиннесийн дээд ажилтын номонд дэлхийн хамгийн өндөр настай хосыг бүртгэж, гэрчилгээ олгожээ.

Тэд бол хамтдаа 79 жил хамт амьдарч байгаа Эквадорын иргэд болох 110 настай Хулио Мора, 104 настай Валдрамина Кинтерос нар юм байна.

Тэдний насны нийлбэр 215 болж байгаа нь өнөөдөр мэдэгдэж байгаа хамгийн өндөр үзүүлэлт болохыг Гиннесийн номонд тэмдэглэжээ.

Мора, Кинтерос нарын ар гэрийнхэн гэрлэхийг нь зөвшөөрөөгүй тул 1941 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр тэд Эквадорын нийслэл Кито хотод испаничуудын байгуулсан анхны сүм болох Ла Иглесиа де Эл Белэнд нууцаар гэрлэж байсан гэнэ.

Багш мэргэжилтэй хоёр одоо ч мөн Кито хотод амьдардаг ажээ.

Тэдний хүүхдүүдээс дөрөв нь амьд сэрүүн байгаагаас гадна 11 ач, зээ, 21 ачанцар, зээнцэр, 1 жичтэй юм байна.

Мора, Кинтерос нарын бие эрүүл, ухаан санаа саруул байгааг охин Сесилиа нь ярьжээ.

Аав нь зурагт үзэнгээ сүү ууж суух дуртай бол ээж нь амттанд дуртай, өглөө бүр сонин уншдаг зуршилтай гэнэ.

Цар тахалтай холбоотой хөл хорионы улмаас үр хүүхдүүдээ нэг дор цуглуулж чадахгүй байгаадаа тэд жаахан гунигтай байгааг охин нь ярьжээ.

Өмнөх дээд амжилтыг насны нийлбэр нь 212 жил, 52 хоног хүрдэг байсан АНУ-ын Техас мужийн хос Шарлот Хендерсон, Жон Хендерсон нар эзэмшиж байсан гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press