Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ням-Очир: Есдүгээр сард зөвхөн бататгал хичээл орж, хоцрогдлыг арилгана

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл хийлээ.

Тэрбээр "БШУЯ-наас өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар сургалтыг улсын хэмжээнд ерөнхийд нь зохион байгуулж дууслаа.

Өчигдрөөс эхлээд ЕБС-иуд танхимын болон танхимын бус хичээлийнхээ хуваарийг гаргаад албан ёсны вэб хуудас, пэйжээр эцэг эхчүүдэд хүргүүлж эхэлсэн. Есдүгээр сарын 1-н Мягмар гараг байгаа. Магадгүй энэ өдөр зарим хүүхэд танхимын бус гэсэн хуваарьтай байвал сургууль дээр очих шаардлагагүй. Албан ёсны вэб хуудас, пэйжид хүүхдийн тань хичээлийн хувуурь тавигдаагүй байвал анги удирдсан багштайгаа холбогдож, хичээлийн хуваариа эцэслэж аваарай гэж зөвлөмөөр байна.

2020-2021 оны хичээлийн шинэ жилийн есдүгээр сард зөвхөн бататгал хичээл явна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хичээлийн жилийн III, IV улиралд теле хэлбэрээр орсон агуулгыг бататгаад явах учраас эцэг эхчүүд маань нэлээд соргог байх ёстой.

Бататгал хичээл явуулах арга зүйн зөвлөмжийг боловсруулаад багш нарт хүргэчихсэн байгаа. Энэ зөвлөмжүүд мөн БШУЯ-ны вэб сайт дээр татаж авах боломжтой хувилбараар мөн байршсан.

Эцэг эхчүүдийн зүгээс өнгөрсөн жил нэгдүгээр ангид суусан хүүхдийг энэ жил дахин нэгдүгээр ангид суулгах талаар санал хүсэлтүүдийг БШУЯ-нд ирүүлсэн. Гэхдээ өнгөрсөн жил бид өгөх ёстой агуулгаа танхимийн болон танхимийн бус/теле хичээл/ сургалтаар өгчихсөн. Үүнийгээ бататгах агуулыг есдүгээр сард өгч байгаа учраас эцэг эхчүүд маань санаа зоволтгүй. Агуулгаа бататгаат, хоцрогдлыг арилгаад явна.

Өнгөрсөн хичээлийн жилд олон сар танхимын бус сургалтаар явсан хэдий ч энэ жил хэт их ачаалал өгөхгүй байхыг зорьж, тухайн хүүхдийн долоо хоногт авах ачааллыг тооцоолсон бөгөөд үүн дээрээ үндэслээд хичээлийн хуваариа гаргаж байгаа.

Гадаадад сурдаг хэдий ч эх орондоо ирчихсэн байгаа, мөн гадаадад сурахаар болоод сургуулиасаа материалаа авчихсан гэх мэт хил хаасантай холбоотойгоор сургуульгүй болчихсон хүүхдүүд аймаг, нийслэлийн боловсрол, соёл урлагийн газарт хандаад тасралтгүй суралцах боломжтой" хэмээн хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3455122471235019/