Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Жэф Безосын хөрөнгө $200 тэрбумд хүрсний маргааш Амазоны ажилчид гэрийнх нь гадаа “толгой авах” машин байрлуулав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Америкийн технологийн компаниудын хувьцааны үнэ ханш өссөний улмаас саяхан Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безосын хөрөнгийн хэмжээ $200 тэрбумыг давсан юм.

Коронавирусийн цар тахлын үеэр хүмүүсийн онлайн худалдаа нэмэгдсэн нь түүний хөрөнгийн хэмжээг энэ оны нэгдүгээр сараас хойш $85 тэрбумаар өсгөсөн байна.

Безос одоо дэлхийн хамгийн баян хүний алдрыг эзэмшиж байгаа. Мөн түүхэнд $200 тэрбумын босгыг давсан хөрөнгөтэй анхны хүн болж байна.

Тэгвэл өчигдөр Амазоны 100 гаруй ажилчин нийслэл Вашингтон дахь Безосын гэрийн гадаа цугларч, одоо цагийн $15 байгаа ажлын хөлсийг $30 болгохыг шаарджээ.

Ингэхдээ тэд хэдэн зууны өмнө Европт хэрэглэдэг байсан гилотин буюу цаазын ялтай хүний толгойг авдаг машины загварыг Безосын гэрээ гадаа угсарч байрлуулсан байна.

Тэмцлийг Амазон компанийн агуулахын ажилчин асан Кристиан Смоллс зохион байгуулжээ.

Тэрбээр агуулахын ажилчдын ажлын байрны нөхцөл байдлыг сайжруулахыг шаардсаныхаа төлөө ажлаасаа халагдаж байв. Халагдсан цагаасаа хойш тэр Амазон компани болон Жэф Безосын эсрэг хэд хэдэн ажиллагаа зохион байгуулаад байгаа юм.

“Энэ хүн секундэд $4,000-ыг олж байхад бид яагаад цагт $30 авч болохгүй гэж” хэмээн Смоллс тэмцэх болсон шалтгаанаа тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Business Insider