Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Дэлхийн хамгийн чинээлэг хүн Жефф Безоссын хөрөнгийг МУ-ын 3.3 сая хүнд хуваавал 177 сая төгрөг ноогдоно

З.Санжаа, iKon.mn
2020 оны 8 сарын 27
iKon.MN

Форбесийн тэрбумтнуудын жагсаалт -д өнөөдрийн байдлаар америк долларын тэрбумтан 2256 хүний нэр бичигдэж байна. Эдгээр хүмүүсийн хөрөнгийн хэмжээ 10 гаруй их наяд доллараар хэмжигдэх ба энэ нь дэлхийн №3 эдийн засагтай Япон улсын ДНБ-ээс 2 дахин их тоо юм.

Тэрбумтнуудын жагсаалтын эхний 10 хүн ба тэдэнтэй ойролцоо ДНБ-тэй улсуудыг харьцуулж харвал:


Жагсаалтын эхний 21-д бичигдэж байгаа хүмүүсийн хөрөнгийн хэмжээг ОУВС-гаас гаргасан дэлхийн улсуудын 2019 оны ДНБ-ий хэмжээтэй харьцуулбал: Безоссын хөрөнгөөс бага ДНБ-тэй 140 улс байгаа бол манай улсын ДНБ-ээс өндөр дүнтэй хөрөнгөтэй 139 хүн Форбесийн жагсаалтад эрэмблэгдэж байна. Мөн энэхүү жагсаалтад Монгол улсын иргэншилтэй хүн алга. 

Хэрвээ дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Ж.Безоссын хөрөнгийг МУ-ын бүх хүнд хувааж үзвэл 3.3 сая хүн тус бүрт өнөөгийн ханшаар 177 сая төгрөг ноогдох тооцоо гарч байна.

Саарал өнгө: Жефф Безоссын хөрөнгөөс бага ДНБ-тэй улсуудыг (141 улс),
Цэнхэр өнгө: Форбес, тэрбумтнуудын жагсаалтын эхний 21 хүний хөрөнгийн хэмжээг,
Улбар өнгө: МОНГОЛ улсын ДНБ-ний хэмжээг тус тус илэрхийлнэ