Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

$5-ын үнэтэй Covid-19 түргэн оношлуурыг АНУ-д худалдаалах зөвшөөрөл олгожээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Хүнс, Эмийн хэрэг эрхлэх газар 15 минутын дотор хариугаа гаргадаг коронавирусийн түргэвчилсэн оношлуурыг худалдаанд гаргах зөвшөөрлийг үйлдвэрлэгч компанид нь олгожээ.

Нэг бүр нь $5-ын үнэтэй, BinaxNOW нэртэй уг оношлуур нь жирэмсний тесттэй ижил технологитой бөгөөд эрүүл мэндийн хэрэгсэл үйлдвэрлэгч Abbott компанид бүтээжээ.

Гар утасны аппликэйшний тусламжтайгаар оношилгооны үр дүнгээ хадгалж, өөрийгөө коронавирусийн халдваргүйг баталсан “дижитал гэрчилгээ” үүсгэж болох юм байна.

Abbott компани аравдугаар сараас эхлэн сар бүр 50 сая оношлуур үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Хэрэглэгч хамарныхаа хөндийгөөс авсан шингэний дээжийг BinaxNOW карт дээр байрлуулахад 15 минутын дараа өнгөний дохиогоор үр дүнг мэдээлэх юм байна.

Abbott компани оношлуур нь коронавирусийн халдвартай тохиолдлыг 97.1 хувь, халдваргүй тохиолдлыг 98.5 хувь зөв таньдаг гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: The Verge