Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Соёлын цаг” аян эхэллээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Соёлын яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Соёлын цаг” аяныг өнөөдрөөс эхлүүллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нар оролцсон байна.

Аяны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд соёл урлагийн байгууллагууд тодорхой хуваарийн дагуу урлагийн үйл ажиллагаа зохион байгуулахаар болжээ. “Соёлын цаг” аян аравдугаар сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Аянд:

  • Дуурь бүжгийн эрдмийн театр
  • Драмын театр
  • Үндэсний урлагийн их театр
  • Улсын филармони
  • Хүүхэлдэйн театр
  • Цэргийн дуу бүжгийн эрдмийн театр
  • Хилийн дуу бүжгийн чуулга
  • Улаанбаатар чуулга
  • Цагдаагийн Сүлд чуулга
  • Номын сангууд болон музейн байгууллагууд оролцож байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ