Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжин хот сүүлчийн Covid-19 өвчтөнүүдээ эмнэлгээс гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдвартай эмчлүүлж байсан сүүлчийн хоёр өвчтөнөө эдгээж, эмнэлгээс гаргаснаа Хятадын нийслэл Бээжин хотын эрүүл мэндийн газар өнөөдөр зарлажээ.

Ингэснээр тус хот цар тахал эхэлсэн цагаас хойш анх удаа ганц ч Covid-19 өвчтөнгүй болж байна.

Өнгөрсөн оны сүүлээр Ухань хотод анхны халдварын тохиолдол илэрсэн цагаас хойш Бээжин хотод нийт 935 тохиолдол бүртгэгдэж байжээ.

Эдгээрийн 335 нь зургаадугаар сард тус хотын Шинфади хүнсний захад илэрсэн халдварын голомтоос гаралтай тохиолдлууд байсан юм.

Хятадад бүртгэгдсэн коронавирусийн халдварын бүх тохиолдлын 94.13 хувь нь эдгэрснийг албаны статистик тоо баримт харуулж байна.

 

Эх сурвалж: ТАСС