Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Макаод Монгол улсын гурван иргэн дэлгүүрээс бараа хулгайлаад баригдсан тухай мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол улсын иргэн хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дэлгүүрээс бараа хулгайлаад цагдаа нарт баригдсан тухай англи хэлээр хэвлэгддэг Macau Daily Times сонинд өнөөдөр мэдээлжээ.

Тэдний хэргийг Макаогийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Тус хотын Котай дүүргийн нэг дэлгүүрийн хамгаалалтын ажилтан $550 орчим үнэтэй гоо сайхны бараагаа хулгайд алдсаныг анх цагдаад мэдээлжээ.

Хяналтын камерны бичлэг шалгасан цагдаа нар хоёр эрэгтэй хулгайчийг илрүүлсэн байна. Дараа нь ойролцоох бас нэг дэлгүүрээс $575 орчим үнэтэй бэлэн хувцас алдагдсан тухай мэдээлэл ирсний дагуу эмэгтэй хулгайчийг газар дээр нь баривчилжээ.

Хулгай хийсэн гурван этгээд Макаогийн Тайпа зочид буудлын нэг өрөөнд хамт буусан байсныг тогтоосон байна.

 

Эх сурвалж: Macau Daily Times