Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

KFC сүлжээ цар тахлын үед тохирохгүй болсон уриагаа түр солих шийдвэр гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

KFC түргэн хоолны сүлжээ өөрийн алдарт уриа болох “Finger Lickin’ Good”-ийг коронавирусийн цар тахлын үед хэрэглэхэд тохиромжгүй болсныг хүлээн зөвшөөрч, өөрчлөхөөр болжээ.

Энэ нь “хуруугаа долоомоор амттай” гэсэн утгатай хэллэг юм. Амны хаалт зүүх, гараа угааж, ариутгах журам хэрэгжиж байгаа өнөө үед ийм уриатай байх нь зохимжгүй гэж KFC үзсэн байна.

Гэхдээ 60 гаруй жилийн өмнөөс хэрэглэсэн уриагаа зөв цаг нь болохоор буцааж сэргээхээ мэдэгджээ. KFC компани “Finger Lickin’ Good” уриаг өмнө нь 10 орчим жил хэрэглэхээ больсны эцэст 2008 оноос дахин хэрэглэж эхэлсэн юм байна.

 

Эх сурвалж: The Guardian