2020/10/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.71₮
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
-4°
|
-10°
00:00
S29
-2°
01:00
S29
-2°
02:00
S29
-3°
03:00
S26
-3°
04:00
S26
-3°
05:00
S26
-3°
06:00
S26
-3°
07:00
S26
-2°
08:00
S26
-2°
09:00
S26
-1°
10:00
S26
11:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр давхар 10, дан 36 цахилгаан автобус авах ₮21 тэрбумыг Хөгжлийн банкнаас зээлэхийг дэмжив

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай болон Орон нутгийн зээллэг хийх тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн.

Түүнээс гадна нийтийн тээврийн парк шинэчлэлтийг асуудлыг хэлэлцлээ. 

Цахилгаан автобус дизель түлшнээс бага зардал гаргаж, хэмнэлт хийх учир 6 жилийн дотор зөрүүгээр нь эргэн төлөлтөө хийх боломжтой

Энэ хүрээнд хоёр давхар, цахилгаан автобус 10 ширхэг, 36 ширхэг дан автобусаар нийслэлийн нийтийн тээврийн паркийг шинэчлэх юм.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцуулгын үеэр хэлэхдээ “Засгийн газар нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд шаардлагатай 21 тэрбум төгрөг зарцуулах төсөв хөрөнгийн эрхийг нийслэлд өгсөн. Энэ дагуу нийслэл хот нийтийн тээврийн парк шинэчлэл хийх ажлыг хийж байна. Бидний харж байгаагаар цахилгаан автобусын зээлийн эргэн төлөлтийг түлшний хэмнэлтээс гаргана гэж харж байгаа. Цахилгаан автобус дизель түлшнээс бага зардал гаргаж, хэмнэлт хийх учир 6 жилийн дотор зөрүүгээр нь эргэн төлөлтөө хийх боломжтой” гэв.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн олонхийн саналаар нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд зориулж 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн зээллэг хэлбэрээр бүрдүүлж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авахыг дэмжиж, тогтоолын төслийг батлав.

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс    

x