Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 3 саяыг давлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдол Ням гарагт 3 саяын босгыг давлаа.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад халдварын 69,239 тохиолдол шинээр нэмэгдэж, 912 хүн нас барсан байна. Нас барсан хүний тоо нь нийтдээ 56,706 хүрчээ.

Энэтхэг улсад сүүлийн 18 өдрийн турш өдөр бүр 50,000-аас дээш тооны халдварын тохиолдол бүртгэгдсэн нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм.

Өнөөдөр тус улс халдварын батлагдсан тоогоор дэлхийд АНУ, Бразил улсуудын дараа жагсаж байна. Гэхдээ өсөлтийн хурд нь дээрх хоёр улсынхаас өндөр байгаа юм.

Тухайлбал Энэтхэг улс 16 хоногийн өмнө 2 сая дахь тохиолдлоо бүртгэсэн бол 21 хоногийн өмнө нэг сая дахь тохиолдлоо бүртгэж байв.

Цар тахалд хамгийн их нэрвэгдсэн бүс нутаг нь Энэтхэгийн санхүүгийн төв Мумбай хот төв нь болдог Махараштра муж юм. Энэ мужид нийтдээ 671,942 халдварын тохиолдол бүртгэгдэж, 21,995 хүн нас бараад байна. 

 

Эх сурвалж: DPA