Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Лондон хотын алдарт гүүрний механизм гацсанаас замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Темза мөрний дээгүүр дамнан оршдог Лондон хотын алдарт Тауэр Бриж гүүрэнд Бямба гарагт механик гэмтэл гарснаас замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэжээ.

Тус гүүр нь Темза мөрнөөр зорчиж буй хөлөг онгоцнуудыг доогуураа нэвтрүүлэхийн тулд тодорхой цагийн хуваарийн дагуу хоёр салж өргөгддөг механизмтай. Өчигдөр ингэж өргөгдсөнийхөө дараа буцаад бууж чадалгүй нэг цаг орчим болсон байна.

Өдрийн 5:00 цагийн орчимд гүүрээр зорчих автомашины болон явган хүмүүсийн урсгалыг хааж, гүүрний механизмийн гэмтлийг засварлажээ.

Цагийн дараа гүүр нээгдэж, замын хөдөлгөөн хэвийн үргэлжилсэн байна.

Тауэр Бриж нь 244 метр урт бол хоёр талын цамхаг нь 65 метр өндөртэй. Гүүрийг 1886-аас 1894 оны хооронд байгуулж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press