Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Цэцэрлэгүүд өмнө нь мөрдөж байсан цагийн хуваарийн дагуу ажлын тав хоног ажиллана"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж буйтай холбоотойгоор томуу, томуу төст өвчин болон коронавирусийн өвчлөл нэмэгдэхгүй байхад хэрхэн анхаарч ажиллах талаар Боловсрол, Шинжлэх ухааны яамны, Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Цар тахалтай холбоотойгоор дэлхийн ихэнх улс орон хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон. Манай улсын хувьд 7-8 сар зогссон. Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 улс орон хичээл сургалтын үйл ажиллагаагаа хэсэгчилсэн байдлаар эхлээд байна. 

 

Монгол Улс гарсан зөвлөмжийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагаагаа есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.  Цэцэрлэг бол бага насны хүүхдүүдийн хувьд их онцгой байгууллага юм. Үүнтэй холбоотойгоор сайдын тушаалаар баталсан түр журамд орсон зохицуулалтаас танилцуулж байна. Үүнд, 

  • Нэг бүлэгт байх хүүхдийн тоо 20-25 байхаар зохицуулалт хийж, багасгасан.
  • Цэцэрлэгүүд өмнө нь мөрдөж байсан цагийн хуваарийн дагуу ажлын тав хоног ажиллана.
  •  Цэцэрлэгийн хүүхэдтэй эцэг эхчүүд олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх
  • Цэцэрлэгийн анги танхимд хүүхдүүд амны хаалт хэрэглэхгүй. /Цэцэрлэг рүү орох, гарахад амны хаалттай байна. Мөн анги руу ороход нь халууныг нь хэмжээд, гарыг нь ариутгана/
  • Цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн болон хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний гурван сарынхаар бэлдэх бөгөөд жагсаалтыг бүх цэцэрлэгүүдэд хүргэсэн
  • Цэцэрлэгт хүүхдээ өгөхгүй гэртээ хүүхдийнхээ хөгжлийг дэмжих хүсэлтэй эцэг эхчүүдийн хувьд теле хичээлийг үзүүлэх бэлтгэл ажил хангагдсан" гэдгийг хэлэв. 
ВИДЕО: 
https://www.facebook.com/iKonNews/videos/794520414629895/?__tn__=%2CdkC-R&eid=ARCfWNr3KqlFeCHvLgqq2H7qpiWMipC26hKZC1LmZuETzC1oxpf-ILxJPstDZsHcUnNZZYZCt9F4JlbD&hc_ref=ARTjZaFwcGhXsyCnSDlYIR0y1JNbgxxqM07C7xr4oN8R_wYTIwuKpCzUBY5SxfaH9zM
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.