Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монголчууд NBA Playoffs I шатанд дараах 8 багийг илүүрхэнэ гэж таамаглажээ

З.Санжаа, iKon.mn
2020 оны 8 сарын 21
iKon.MN

NBA Playoffs шатанд өрсөлдөх 16 багаас дараагийн шатанд шалгарах, улмаар түрүүлэх хүртэл багуудыг таамаглах хуудсыг хөгжүүлж сагсан бөмбөг сонирхогчдын саналыг авсаар байна.

2020.08.16-наас 2020.08.21-ний 9 цаг хүртэл хугацаанд нийтдээ 8045ш таамаглал ирсэн ба тэд эхний шатанд аль баг нь шалгарна гэж үзэж байгааг танилцуулая.

Цувралд түрүүлж 4 хожил авсан баг нь дараагийн шатанд өрсөлдөнө.

Los Angeles Lakers Vs. Portland Trail Blazers 

(Цувралын харьцаа 1:1)

Оролцогчдын 89% нь LAL дараагийн шатанд гарна гэсэн бол POR -д 11% нь найдаж байна.

Milwaukee Bucks Vs. Orlando Magic

(Цувралын харьцаа 1:1)

Цувралын ялагч нь илэрхий гэж үзэж байгаа хэдий ч бараг боломж байхгүй гэж харсан баг нь 1 хожил авч амжсан явна. 

Houton Rockets Vs. Oklahoma City Thunder

(Цувралын харьцаа 2:0)

Оролцогчдын 80% нь HOU-ийг дараагийн шатанд шалгарна гэж үзжээ.

Indiana Pacers Vs. Miami Heat

(Цувралын харьцаа 0:2)

Оролцогчдын 88% нь MIA-ийг дараагийн шатанд шалгарна гэж үзжээ.

Denver Nuggets Vs. Utah Jazz

(Цувралын харьцаа 1:1)

Оролцогчдын санал хамгийн их хуваагдсан цуврал бөгөөд 74% нь DEN-ийг дараагийн шатанд шалгарна гэсэн бол UTA-д 26% -ийн боломж байгаа гэжээ.

Boston Celtics Vs. Philadelphia 76ers

(Цувралын харьцаа 2:0)

Оролцогчид BOS-д илүү найдлага (86%) тавьж байна. 

Dallas Maverics Vs. Los Angeles Clippers

(Цувралын харьцаа 1:1)

Оролцогчид LAC-д илүү найдлага (92%) тавьж байна. 

Brooklyn Nets Vs. Toronto Raptors

(Цувралын харьцаа 0:2)

Өнгөрсөн улирлын аваргууд учраагаа төвөггүй илүүрхэнэ гэж харжээ. Оролцогчдын 96% нь TOR-д саналаа өгсөн байна.