Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 256 Хадгаламж Зээлийн Хоршоо үйл ажиллагаа явуулж байна

ikon.mn
2020 оны 8 сарын 20
Санхүүгийн Зохицуулах Хороо

2020 оны хоёрдугаар улирлын байдлаар Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй 256 ХЗХ үйл ажиллагаа явуулж байгаагаас 155 ХЗХ Улаанбаатар хотод, 101 ХЗХ орон нутагт байна. Орон нутагт Сэлэнгэ аймгаас бусад аймагт ХЗХ үйл ажиллагаа эрхэлж байна.

 

ХЗХ-ны нийт гишүүдийн тоо өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар өсөж 72,230-д хүрлээ. Нийт гишүүдийн 56.5 хувь буюу 40,833 нь эмэгтэй гишүүд бөгөөд 0.2 хувь буюу 150 нь хуулийн этгээд байна.

Тайлант хугацаанд салбарын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.4 хувиар өсөж 234.4 тэрбум төгрөгт хүрлээ. Салбарын нийт зээлийн багц 165.1 тэрбум төгрөг байгаа нь активын 70.4 хувийг, нийт татан төвлөрүүлсэн хадгаламжийн үлдэгдэл 163.4 тэрбум төгрөг байгаа нь эх үүсвэрийн 69.7 хувийг тус тус бүрдүүлж байна. Салбарын нийт чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн 4.3 хувийг эзэлж байх бөгөөд нийт татан төвлөрүүлсэн хадгаламжийн 98 хувийг хугацаатай хадгаламж, 2 хувийг хугацаагүй хадгаламж тус тус эзэлж байна

Гишүүдийн оруулсан хувь хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.2 хувиар өсөж 18.2 тэрбум төгрөгт, нийт хоршоологчдын өмч 45.8 хувиар өсөж 27.1 тэрбум төгрөгт, нийт орлогын хэмжээ 9.5 хувиар өсөж 26.7 тэрбум төгрөгт, нийт зардлын хэмжээ 0.2 хувиар буурч 21.6 тэрбум төгрөгт тус тус хүрсэн бол тайлант улирлын байдлаар цэвэр орлого 5.2 тэрбум төгрөгт хүрсэн байна.

 

Санхүүгийн зохицуулах хороо

Хадгаламж, зээлийн хоршооны газар