Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүдийн 77.9%-ийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:53 2020/08/20

Ийнхүү хэлэлцсэний эцэст гишүүдийн 77.9%-ийн саналаар Улсын Их Хурлын тухай хуулийн 38.8 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар боллоо. 

Хоригийг хүлээн авах тогтоолыг наймдугаар сарын 20-ноос буюу өнөөдрөөс дагаж мөрдөхөөр батлав.

12:41 2020/08/20

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/608499896505839/

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг УИХ-аас арай хэтрүүлээд хязгаарлажээ гэсэн Ерөнхийлөгчийн хоригийг үндэслэлтэй, хүлээж авах ёстой гэж үзэж байна. Гэхдээ ийнхүү УИХ-аас хэтрүүлж Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэл шалтгаан дээр бид дүгнэлт хийх ёстой. 

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд үндсэндээ хоёр Ерөнхий сайдтай, засаглалын хувьд Ерөнхийлөгч нь Засгийн газрын асуудал руу хэт цөмөрч ордог, өөрийнхөө бүрэн эрхийг тэлсэн, нэмсэн хуулиудыг санаалчлах замаар үнэн хэрэг дээрээ Ерөнхий сайдын дээрх Ерөнхий сайд болж хувирсан гажуудлыг засах гэж Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдсэн. Тийм ч учраас энэ хүрээнд УИХ-ын тухай хууль гарсан. 

Хоригийг хүлээж авсны дараа анхаарах, хоригийг хүлээж авсантай холбогдуулж УИХ, байнгын хороо хуулийн зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулахдаа хэд хэдэн асуудлыг хамтатгаж, анхаарах зүй ёсны шаардлага байна. 

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-аас томилсон албан тушаалтан дээр хориг тавьж байсан. Хэдийгээр Ерөнхийлдөгч УИХ-ын шийдвэрт хориг тавих Үндсэн хуулийн эрхтэй ч албан тушаалтан дээр хориг тавих ёстой юу, үгүй юу гэдэг Үндсэн хуулийн асуудал. Тэр тусмаа Монгол Улсын ЕС-ын онцгой бүрэн эрхэд хамаарч, УИХ-д санал болгон томилж байгаа тэр албан тушаалтанд хориг тавина гэдэг бол Ерөнхий сайдын бүрэн эрх рүү халтирч орж байгаа асуудал. 

Мөн УИХ-аас олонх цөөнхөөрөө хэлэлцээд олонхын санал аваад томилогдож байгаа олон албан тушаалтан байж болно. УИХ-аас төрийн өндөр дээд нийт 40 орчим албан тушаалтныг томилдог. Эдгээр албан тушаалтан дээр Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй юу. Хэрэв эрхтэй гэж ойлговол хоригийг УИХ-ын 1/3-ээр хүлээж авдаг учраас 26 гишүүн Ерөнхийлөгчтэй хамтран УИХ-аас томилдог албан тушаалтныг мэдэх гэж байгаа юм. Олонх нь биш, цөөнх нь. Цөөнх нь УИХ-ыг төлөөлөх гэж байна гэсэн үг. Тиймээс энэ эрхийг нь хязгаарлах ёстой. 

Өмнө нь Сангийн сайд томлогдох хүн дээр Ерөнхийлөгч хориг тавьж байсан нь Үндсэн хууль зөрчсөн асуудал гэж одоо хүртэл үздэг. Энэ боломжийг цаашид хязгаарлах ёстой. 

Хоёрдугаарт, хоригийг нь хүлээж аваагүй учраас УИХ-аас хоригийг хүлээж авахгүй гэсэн тогтоол дээр хориг тавьж байсан. Хориг дээр хориг тавьж байсан. Ийм эрх байхгүй. Үүнийг бас хязгаарлах ёстой. 

Ерөнхийлөгчийн хуульд нийцээгүй шийдвэрийг УИХ хүчингүй болгох эрхтэй. Үндсэн хуулийн энэ заалт өнгөрсөн 20 жилд нэг ч удаа хэрэгжээгүй. Энэ хэзээ хэрэгжиж, хэзээ, яаж хянадаг болох вэ гэдгийг шүүмжлэв. 

10:36 2020/08/20

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор дараах байр суурийг илэрхийллээ. 

"Өнгөрсөн болон одоогийн Парламентад дийлэнх олонх нь нэг намынх байгаа. Парламент, Засгийн газар хоёр нэгдмэл сонирхолтой байдаг. Иймд үед дур зоргоороо авирлах зүйлүүд гардаг. Улс орнуудын туршлагыг харахад Засгийн газар хөрөнгө мөнгөгүй гээд зарим чухал байгууллагуудыг татан буулгах жишээтэй. Ийм үед тэнцвэр алдагддаг тул намын харьяаллаас татгалзсан цорын ганц хууль санаачлах субьект нь Ерөнхийлөгч. Тийм учраас Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах нь туйлын буруу. 

Энэ алдагдвал бидний ардчиллын тэнцвэр алдагдана, дарангуйлал руу орж, хэт нэг намын үзэл давамгайлна. 

Хоёрдугаарт, Үндсэн хуульд Ерөнхийлөгч бол Монгол Улсын төрийн тэргүүн гээд заасан. Төрийн маш олон чухал чиг үүрэг, зохицуулалт, нийгмийн харилцаа Ерөнхийлөгчид байгаа. Үүнд Ерөнхийлөгч өөрөө оролцохгүй, хууль санаачлахгүйгээр зохицуулах боломжгүй. Гэтэл ҮХ-ийн зургаан зүйлээр төрийн бүх харилцаанд оролцон гэж заачихаад эрхийг нь хязгаарлах нь буруу. 

Гуравдугаарт, 33 дугаар зүйлийг Үндсэн хууль хэлэлцэх үед яригдсан уу. Үндсэн хуулиас давсан хууль гэж байх ёсгүй. 

Дөрөвдүгээрт, мандатын хүч чадал гэж байгаа. 2020 оны сонгуулиар 6,300 хүний санал аваад сонгогдсон УИХ-ын гишүүн байгаа. Ерөнхийлөгч 630,000 хүний саналаар сонгогдсон. Гэтэл ийм саналаар гарч ирсэн Ерөнхийлөгчийн эрхийг жижиг тойргоос гарч ирсэн хүн  хязгаарлана гэдэг нь тоон үзүүлэлтээр харьцуулахад өрөөсгөл юм. 

Ийм зүйлд дараа дараагийн шатанд алдаа гарагхгүй эрэмбэлээд явах нь зөв" гэлээ. 

10:21 2020/08/20

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Ерөнхийлөгчийн хууль санаачлах бүрэн эрхийг Хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулах ёстой байтал УИХ-ын тухай хуульд оруулж өгснөөрөө алдаа болсон хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм.

Түүний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бямбацогт "УИХ бол эрх барих, хууль тогтоох дээд байгууллага. УИХ-ын үндсэн үйл ажиллагаа бол хуулийг хэлэлцэх, боловсруулах, батлах. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих.

Тиймээс УИХ-ын үндсэн үйл ажиллагаанд оролцож байгаа хоёр субьект болох Ерөнхийлөгч, Засгийн газар хэрхэн оролцох ёстой вэ гэдгийг бид өөрсдийнхөө үйл ажиллагаа зохицуулсан хуулиндаа тусгаж өгөхгүй бол хэн нэгэн хууль санаачлаад, УИХ-ын тухай хуульд заагаагүй тул болно гэдэг байдлаар хуулийн зөрчил, хийдэл үүсэх учраас УИХ-ын тухай хуульд хууль санаачлах эрхтэй субьектүүдийг ийм эрхийн хүрээ хязгаарт санаачлах үүрэгтэй гэдгийг тусгаснаар УИХ хуулиа хэлэлцэж, баталдаг байхгүй бол зөрчил үүснэ. Иймээс хуулийн хийдэл үүсгэхгүйн тулд УИХ-ын тухай хуульд Ерөнхийлөгч болон Засгийн газрын хууль санаачлах эрхийн талаар тусгасан" гэв. 

10:00 2020/08/20

Гэрэл зургийг MPA.mn

"Ерөнхийлөгчийн хориг дээр Ерөнхийлөгчийн хууль санаачлах зарим эрхийг хязгаарлахыг өөрөө зөвшөөрсөн байгаа. Эрүү, Иргэний, Төсөв Санхүүгийн гээд мэргэжлийн өндөр түвшинд боловсруулах шаардлагатай, зөрчилгүйгээр боловсруулах асуудлуудыг зөвхөн УИХ, Засгийн газар санаачилдаг байхаар хязгаарлахыг зөвшөөрч байна.

Хэтэрхий өргөн буюу ҮХ-ийн 33.1-т заасан Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийн хүрээнд л хууль санаачилна гээд хязгаарлачихаар нэг талаараа их өргөн болчихож байгаа. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд бүх хуулийг санаачилж болох юм шиг. Нөгөө талаасаа зөвхөн зэвсэгт хүчин, гадаад харилцааны тухай хууль санаачилж болохоор юм шиг хоёр салаа утгатай байгаа учраас үүнийг мэргэжлийн байнгын хороод хүлээж аваад, зөвхөн УИХ, ЗГ санаачлах хуулийг Ерөнхийлөгч санаачилж болохгүй гэдэг агуулгаар өөрчлөн найруулж явна" гэсэн нэмэлт тайлбарыг УИХ-ын дарга Г.Занданшатар өглөө. 

09:30 2020/08/20

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. 

Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бямбацогт тайлбар хийхдээ "Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар Үндсэн хуулийн 33-т заасан бүрэн эрхээсээ гадна 44 хуулиар бүрэн эрхүүдийг нэмээд авсан байсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэг үндсэн шалтгаан бол энэ байсан. Засаглалын тогтолцоог боловсронгуй, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгоё гэдэг шалтгаан энэ байсан.

Энэ хүрээндээ УИХ-ын тухай хуулийг баталсан. Батлахдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хууль санаачлах нь зүйтэй юм байна гэж УИХ-ын тухай хуульд оруулсан. Гэхдээ энэ нь хэт хязгаарласан болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийн хүрээ хязгаараас илүү дордуулсан зүйл болчихжээ. Энийг УИХ-ын гишүүдтэй адилхан болгоё гэсэн саналыг Ерөнхийлөгч гаргаж, өөрөө хориг тавьсан. Үүнийг хэлэлцье гэж байгаа юм" гэлээ.