Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баттүшиг 2030 оны Азийн наадмын сонгон шалгаруулах судалгааны хороонд ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Б.Баттүшиг
Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Олон улсын Олимпын Хорооны гишүүн Б.Баттүшиг 2030 оны Азийн наадмын сонгон шалгаруулах судалгааны хороонд ажиллахаар болжээ.
 
Тодруулбал, Азийн олимпын зөвлөл /АОЗ/-өөс 2030 оны Азийн наадмын сонгон шалгаруулах судалгааны хорооны гишүүдийн нэрсийг зарласан байна. Тус хороо нь нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй байна.
 
2030 оны Азийн наадмыг зохион байгуулахаар Катарын Доха, Саудын Арабын Рияд хотууд өрсөлдөж байгаа бөгөөд тус хорооны гишүүд нь тухайн хотуудад зочилж наадам зохион байгуулах төлөвлөгөөтэй танилцан судалж, үнэлгээ өгөх аж.
 
Азийн наадам нь дэлхийн хамгийн олон тамирчинг хамардаг спортын арга хэмжээ бөгөөд өнгөрсөн "Жакарта – 2018" Азийн XVIII наадамд гэхэд 45 улсын 11 мянга гаруй тамирчин 43 спортын 465 төрөлд өрсөлдсөн билээ.
 
Тус хорооны бүрэлдэхүүнийг танилцуулбал даргаар нь Азийн олимпын зөвлөлийн хүндэт Ерөнхийлөгч, Ёс зүйн хорооны дарга Вэй Жи Жон /БНХАУ/ ажиллана.
 
Хорооны гишүүдэд:
- Рью Сүн Минг /БНСУ/ – ОУОХ-ны гишүүн
 
- Микаелла Кохуванго /Филиппин/ - АОЗ-ын тамирчдын комиссын гишүүн
 
-  Жиан Хаммам /Ливан/ - Ливаны ҮОХ-ны Ерөнхийлөгч
 
- Юнүс Попалзаи /Афканистан/ - Афканистаны ҮОХ-ны Ерөнхийлөгч
 
- Азат Морадов /Туркменистан/ – Туркменистаны ҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
 
- Батболд Баттүшиг /Монгол/ - МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн
 
- Хуссейн Аль Мусалам /Кувейт/ – АОЗ-ын Ерөнхий захирал
 
- Азийн олимпын зөвлөлийн ажлын албаны 2 төлөөлөгч ажиллах юм байна.