Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан-Уул аймагт оршин суух Б нь тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна ашигт малтмал олборлосныг илрүүлж, 230 грамм алтыг, хураан авжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 8 сарын 17
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө сумын нутагт хяналт шалгалт зохион байгуулсан талаар өнөөдөр Экологийн Цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр тус газруудад илрүүлсэн хэргийн талаар Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Анура: 

  • Дархан-Уул аймгийн Дархан сум 4-р багийн 17-8 тоотод оршин суух Б нь энэ оны наймдугаар сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүлэн 230 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авч, экскаватор 3, ковш, алт угаах төхөөрөмж тус бүр нэгийг
  • “Үзүүр сайхам" нөхөрлөл нь энэ оны наймдугаар сарын 11-ний өдөр тус сумын 2-р баг "Могойн гол" гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүлэн экскаваторын нэг ширхэг компютерийг эд мөрийн баримтаар хураан авч, ковш, алт угаах төхөөрөмж тус бүр нэгийг
  • Тус сум 2-р баг "Мягмарын ам" гэх газарт тус сумын 2-р багт оршин суух У, Ө, М, Ч нар нь бусадтай бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлосон дөрвөн үйлдлийг илрүүлэн экскаватор зургаа, зил-131 автомашин тав, алт угаах төхөөрөмж дөрвийг
  •  Тус сум 2-р баг Харганат" гэх газарт тус сумын 2-р багт оршин суух Т, Ц нар нь бусадтай булэглэн хууль бусаар ашигт малтмал олборлосон 2 үйлдлийг илрүүлэн экскаватор хоёр, ковш нэг, алт угаах төхөөрөмж хоёр, дизель нэг, усны насос нэгийг битүүмжлэн гомдол мэдээллийн бүртгэлд оруулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа"-г хэллээ. 

Харин илрүүлсэн зөрчлийн тухайд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрдугаар баг “Мягмарын ам" гэх газарт иргэн М нь шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн, бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаясан зөрчлийг илрүүлэн шалгаж байгаа юм байна. 

Үүгэр зогсохгүй Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчдаар ууланд нуусан техник, хэрэгслийг бүрэн буулгуулж, буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлэх ажиллаж байна гэдгийг нэмж онцолсон билээ. 

Түүнчлэн тус албанаас Тагнуупын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс алтны хууль бус эргэлттэй тэмцэх, илрүүлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт ажилласан аж. Ингэхдээ хууль бусаар олборлосон 6,063.48 гр алт, 154.4 грамм мөнгөн ус, бэлнээр таван сая төгрөгийг хураан авч хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг хэлсэн юм. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/304275790643027/?__tn__=%2CdkC-R&eid=ARBf-x4c7QmppNGhv6PpDzkrZIS2OsLL6YKQ7M7q-OV2f6O2YO4j7houNUTaAufh6LGyWaDuGIo_fo7z&hc_ref=ARSV7FxLiKKgA2pgrVQ8UuBITyqHItQT6b9wem97kVcSy6VNwA9o9CaqKMfqQdnzVb8