2020/09/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.46₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
18:00
S30
13°
19:00
S29
10°
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29
05:00
S29

"Эрдэмтэд “Синафарм”, “Модерна” компанийн бүтээж буй вакциныг туршилтын шатанд хамгийн үр дүнтэй яваа вакцин гэж үзсэн"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл вакцины талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр “Үйлдвэр худалдааны захуудад коронавирусийн халдвараас сэрэмжлүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай нь дэлхийн баримтууд илтгэж байна.

Манай иргэдийн хувьд худалдаа үйлчилгээний газар маск зүүхгүй байгаа талаар гомдлууд ирж байна. Иймд худалдагч, худалдан авагч нар онцгой анхаарах шаардлагатайг дахин хэлье.

БНХАУ-ын “Синафарм” группийн Уханийн Биологийн бүтээгдэхүүний хүрээлэнтэй хамтран хөгжүүлж буй коронавирусийн эсрэг вакцин хамгийн амжилттай явж байгаа мэдээллийг АНУ-ын анагаах ухааны сэтгүүлд бичиж мэдээлээд байна. Гэхдээ судлаачид цаашдаа үргэлжлүүлэн судалгаа хийх шаардлагатай гэж үзсэн.

Мөн АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын хүрээлэнгийн санхүүжүүлсэн тус улсын “Модерна” компанийн хөгжүүлж буй вакциныг энэ оны сүүлээр гарах вакцин байж болзошгүй гэж үзэж байгаа. Туршилтын хувьд үр дүнтэй яваа. Хүүхдэд хэдэн тунгаар яаж хийхийг илүү сайн судлах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Ийнхүү эрдэмтдийн үзэж буйгаар тус хоёр компанийн вакциныг туршилтын шатанд хамгийн үр дүнтэй явж байгаа вакцин гэж үзсэн.

АНУ-ын Харшил, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фаучи мэдэгдэхдээ "Сүргийн дархлаа үүсэх нь. Хэрэв сүргийн дархлаа үүсэх байдлаар энэ өвчлөлд хандвал олон хүний амь нас эрстэх аюултайг анхааруулсан"  гэсэн гэв.

ВИДЕО:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x