Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгч ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардууллаа

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг 1,021 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 36, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 985 ээжид тус тус хүртээлээ.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга наймдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллах үеэрээ тус аймгуудад амьдардаг ээжүүдэд одонг нь гардуулсан билээ.

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга “Баянзүрх дүүргээс 1,021 ээж "Эхийн алдар" одонгоо авч байгаа. Тэдгээрийн дотор тус дүүргийн наймдугаар хороон иргэн хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлэн өсгөсөн дөнгөж 30 хүрч яваа Ц.Халиун гэх ээж байна. "Эхийн алдар" одонг хүртсэн ээжүүддээ нийт иргэдийнхээ болон хувийнхаа зүгээс халуун баяр хүргэе" гэв. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан байдаг.

“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Фото сурвалжилга: \Гэрэл зургийг MPA.mn\

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг