Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхийлөгч 2019 онд $133,400-ын орлого олжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын 2019 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болгожээ.

Уг тайланд мэдээлснээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн онд 9.726 сая рублийн ($133,400) орлого олсон байна.

Тэрбээр 2018 онд 8.65 сая рублийн ($118,600) орлого олсноо мэдүүлж байжээ.

Путиний эзэмшдэг хөрөнгийн хэмжээ өмнөх оноосоо өөрчлөгдөөгүй байна. Тэр 77 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай автомашины гарааж эзэмшдэг бол Волга ГАЗ М21 загварын хоёр хуучин автомашин, Нива загварын нэг автомашин, завь ачих зориулалттай нэг чиргүүлтэй гэнэ.

Одоо Путин улсын өмчийн 153.7 м.кв талбайтай орон сууцанд амьдардаг ажээ.

Түүний бүх хөрөнгө ОХУ-д бүртгэлтэй байдаг гэнэ.

ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустиний 2019 оны орлого 18.2 сая рубль ($249,700) байжээ. Тэрбээр ямар ч үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй бөгөөд одоо гэргий, насанд хүрээгүй нэг хүүхдийн хамт улсын өмчийн 141.6 м.кв талбайтай орон сууцанд амьдардаг гэнэ.

 

Эх сурвалж: ТАСС