Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Наранбаатар МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN
 

Монголын Үндэсний олимпын хорооны өнөөдөр болсон ээлжит бус хурлаар Н.Түвшинбаярыг ерөнхийлөгчөөр сонгосон талаар бид мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая тус хурлаар Ч.Наранбаатарыг дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. 

МҮОХ-ны өмнөх дэд ерөнхийлөгч Ц.Дамдин 2018 онд таалал төгссөн тул ийнхүү нөхөн сонгууль явуулж байгаа юм байна. 

Тус хорооны дэд ерөнхийлөгчид 

  1. Монголын Мастеруудын биеийн тамир спортын холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар
  2. Олон улсын залуучуудын Ногоон наадмын гүйцэтгэх хорооны наадам хариуцсан захирал Ц.Бат-Энх
  3. Монголын Рагбийн холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир
  4. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Отгонцагаан нар нэрээ дэвшүүлсэн юм. 

Улмаар Ж.Отгонцагаан нэрээ татаж, үлдсэн гурван нэр дэвшигчээс Ч.Наранбаатар 57.2%-ийн саналаар ийнхүү МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо. 

Түүний намтрын танилцуулбал,

  •  Нийслэлийн 5-р дунд сургууль
  •  Монгол улсын багшийн их сургууль
  •  Германы Залуучуудын дээд курс дүүргэсэн /БНАГУ/
  •  1975 онд Хөнгөн атлетикийн өндрийн харайлтын төрлөөр Монгол Улсын спортын мастер
  •  1997 онд Боловсрол судлалын магистрын зэрэг
  •  2012 онд Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Ph.D/ цол хамгаалсан.

Ажилласан байдал:

  •  2002-2005 онуудад Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны дарга
  •  2005-2012 онуудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга
  •  Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны ерөнхийлөгчөөр тус тус ажилласан.