Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн энэ оны төлөвлөгөө 60%-ийн биелэлттэй байна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2018 болон 2019 онуудын тоон мэдээнд тулгуурлан энэ онд үндсэн гурван бүлгийн хүрээнд 40 гаруй ажил хийхээр төлөвлөсөн.

Эхний хагас жилийн байдлаар жилийн төлөвлөгөөнд тусгасан ажлууд 60 гаруй хувийн биелэлттэй байгаа аж.

ВИДЕО:

2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний,

  • Нэгдүгээр бүлгийн Бодлого, зохион байгуулалтын хүрээнд 8,
  • Хоёрдугаар бүлгийн Эрх зүйн орчныг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, сурталчилгааны ажлын хүрээнд 18,
  • Гуравдугаар бүлгийн Тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл сайжруулалтын ажлын хүрээнд 10 ажил хийж гүйцэтгэжээ.

Дээрх төлөвлөгөөнд тусгагдсан эрх зүйн орчныг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл сайжруулалтын ажлын хүрээнд хийх хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэл бүрэн хийгдсэн байна.

Үүнээс зарим ажлыг дурдвал Тээврийн цагдаагийн албанд иж бүрэн тоноглол бүхий 15, нийслэлийн Цагдаагийн удирдах газарт 3, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газарт нэг автомашин олгожээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ