Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Домогт тамирчин Майкл Жорданы пүүз $615,000-аар зарагджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

NBA-гийн домогт тамирчин Майкл Жорданы тэмцээнд өмсөж байсан пүүзийг Christie’s дуудлага худалдааны төв $615,000-аар зарснаа Пүрэв гарагт зарлажээ.

“Air Jordan 1 Highs” загварын энэ пүүзийг Жордан 1985 онд Италид болсон үзүүлэх тоглолтонд оролцохдоо өмсөж байв.

Тухайн үед сагсан бөмбөгийн од маань шийдэнд бөмбөг тохож оруулахдаа шилэн самбарыг нь хагалж байжээ. Өчигдөр зарагдсан пүүзний уланд шилний хагархай зоолттой хэвээр байгааг дуудлага худалдааг зохион байгуулагчид мэдээлсэн байна.

47.5 размерийн хэмжээтэй энэ пүүзийг өмссөн тоглолтдоо Жордан 30 оноо авч байжээ. Өнгөрсөн тавдугаар сард Жорданы өөр нэг хос пүүз $560,000-аар зарагдсан юм.

Netflix/ESPN-ий бүтээл болох Майкл Жордан, Чикаго Буллс багийн түүхийг өгүүлсэн “The Last Dance” баримтат кино энэ оны хавар нийтэд хүрсэн нь домогт тамирчинтай холбоотой эд зүйлсийн үнийг өсөхөд нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: AFP