Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Унах бүсэд буй "Улаанбаатарын Мазаалайнууд", "Сумида-Жипро" багуудын тоглолт хамгийн сонирхолтой нь байлаа

ikon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN

Монголын Хөл Бөмбөгийн Холбооны хамгийн өндөр чансаатай тэмцээн болох үндэсний дээд лигийн наймдугаар тойргийн тоглолтууд, ажлын өдрүүдээр явагдаж өндөрлөлөө.

Хүчтэй багуудыг дараалан хожоод байсан Дэрэн клубийг "Атлетик 220" буулган авснаас гадна, хожигдоогүй явсан "Улаанбаатар" , "Хаан Хүнс Эрчим"-д өвдөг шороодсон, тэргүүлэгч "Хангарьд", "СП Фалконс"-той оноо хуваасан гэх мэт онцлох тоглолтууд болов. 

Тэргүүлэгчдийн тулаанаас гадна унах бүсэд буй "Улаанбаатарын Мазаалайнууд", "Сумида-Жипро" багуудын тоглолт сонирхол татаж байлаа. Учир нь аль нэг нь энэ тоглолтоос улирлын анхны хожлоо авах боломж үүссэн билээ. 

Таамаглаж байсанчлан тоглолт эн тэнцүү сонирхолтой өрнөсөн бөгөөд "Улаанбаатарын Мазаалайнууд" 1:0-ээр хожив. 1998 онд байгуулагдсан "УБ Мазаалайнууд" клуб 2016 онд доод лигрүү чансаа буурсан. Харин өнгөрсөн жил дээд лигийнхээ эрхийг авсан ба энэ тойрогт эхнийхээ хожлыг авсан юм.

 
Ковид-19-ийн халдварыг дотооддоо алдахгүй байхын төлөө цаг наргүй ажиллаж буй бүх хүнд БАЯРЛАЛАА.
 
Сумида-Жипро долоон тоглолтод хоёр гоол оруулж, 47 гоол өөрсдийн хаалганд алдсан.
 
Улаанбаатарын Мазаалайнууд долоон тоглолтод нэг гоол оруулж, 35 гоол өөрсдийн хаалганд алдсан.
 
Өмнөх тоглолтууддаа хэдий олон гоолууд алдсан ч Улаанбаатарын Мазаалайнууд, Сумида-Жипро багуудын хоорондоо тун нягт хамгаалалтт
 
Унгарын алдарт довтлогч Ференц Пушкашийн нэрэмжит Пушкаш академид суралцсан анхны Монгол хөл бөмбөгчдийн нэг О.Хантэнгэр.
 
Шилдэг тоглолтыг ширүүн тэмцэлгүйгээр төсөөлөх аргагүй.
 
Сумида, Жипро гэсэн хоёр баг нэгдэн энэ улиралд дээд лигт хүч үзэж байна.
 
Тооны харьцаа 0-0 байхад Сумид-Жипро клубийн тоглогч улаан хуудас авч талбайг чөлөөлж, өрсөлдөгч багтаа давуу тал олголоо.
 
Баян-Өлгий аймгийн шигшээ багт тоглож явсан залуу хөл бөмбөгчин Өтеген хожлын гоолыг оруулж, тоглолтын шилдэг боллоо.