Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй “Ган үзэгтэн” ХХК, Н.Өнөрцэцэг нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хан-Уул дүүргийн иргэн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй, “Ган Үзэгтэн” ХХК, Н.Өнөрцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 11:30 цагт эхэлсэн. 

Гэвч “Нотлох баримт гаргуулах, хэргийн материалтай танилцах, хариуцагч Н.Өнөрцэцэгээс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай” хүсэлт, мөн сөрөг нэхэмжлэл гаргасан тул шүүхээс хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэгчид гардуулах, хариу тайлбар авах хугацаа олгож шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулж шийдвэрлэлээ.

Хэргийн тухай сануулбал, Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ган Үзэгтэн” ХХК, Н.Өнөрцэцэг нарт холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай” иргэний хэргийн нэхэмжлэлийг шүүх 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны долдугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

 

Эх сурвалж: Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан Шатны шүүхийн тамгын газар