2020/09/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.35₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
17:00
S26
23°
18:00
S26
20°
19:00
S26
17°
20:00
S29
13°
21:00
S26
11°
22:00
S26
10°
23:00
S26
10°
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S26
04:00
S26

Хилийн мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш Орос улс Арменид зэвсэг нийлүүлж байгааг Азербайжаны ерөнхийлөгч шүүмжлэв

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг

Өвөр Кавказын улсууд болох Армени, Азербайжан хоёрын дунд долдугаар сарын 12-нд хилийн зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн билээ.

Хоёр улс ЗХУ-ыг задрахад тусгаар тогтносон үеэсээ хойш газар нутгийн маргаантай байгаа юм.

Мөргөлдөөн эхэлснээс хойш Армений талаас таван цэрэг, Азербайжаны талаас 12 цэрэг амь үрэгдээд байна. Азербайжаны талаас амь үрэгдэгсдийн дотор нэг генерал байгаа юм.

Талууд хүнд их буу, дрон зэрэг зэвсэг техник ашиглажээ.

Өчигдөр Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш ОХУ-ын засгийн газар Арменид зэвсэг техник нийлүүлж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Азербайжаны хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд Алиев өнгөрсөн Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа уг асуудлыг сөхөж, тайлбар тодруулга өгөхийг хүссэн тухай мэдээлжээ.

Бакугийн эрх баригчдын баталснаар 400 гаруй тонн ачааг Оросын талаас Казахстан, Туркменистан, Ираны агаарын орон зайгаар дамжуулж Арменид хүргэсэн гэнэ.

Лхагва гарагт Алиев, Путин нар утсаар ярьсан тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн ч дээрх асуудлын талаар дурдаагүй байна.

Армени улс нь Оросын тэргүүлдэг Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын гишүүн бөгөөд өөрийн нутагт ОХУ-ын цэргийн баазыг байрлуулдаг. Азербайжан улс 2011 оноос хойш ОХУ-аас нийт $4 тэрбумын дүнтэй зэр зэвсэг худалдаж авсан гэсэн мэдээлэл байдаг.

Армени-Азербайжаны хилийн мөргөлдөөний үеэр Турк улс гарал угсаа, шашин соёл нэгтэй Азербайжаныг дэмжиж байгаа. Туркийн батлан хамгаалахын сайд Хулуси Акар тэргүүтэй төлөөлөгчид хоёр улсын зэвсэгт хүчний хамтарсан сургуулилалтыг ажиглахаар Лхагва гарагт Баку хотод ирсэн байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

 

x