Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улстай хил залгаа Тувагийн нутагт тахлын эсрэг вакцинжуулалт эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн саруудад Монгол болон Хятад улсын нутаг дэвсгэрт тарваган тахлын улмаас хүний амь хохирсон хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна.

ОХУ-ын эрүүлийг хамгаалах албаныхан дээрх улсуудтай хил залгаа Алтай, Тувагийн бүс нутагт тарвага агнах, махыг нь хүнсэнд хэрэглэхийг хориглох шийдвэр гаргаж байв.

Тэгвэл өчигдөр Тувагийн Бүгд Найрамдах Улсын засгийн газар Монгол улстай хил залгадаг хоёр хошууны иргэдийг тахлын эсрэг вакцинжуулалтад хамруулах шийдвэр гаргажээ.

Овюрский (Өвөр хошуу) болон Монгун Тайгинский (Мөнгөн Тайга хошуу) хошууны хоёроос дээш насны бүх хүмүүсийг вакцинжуулалтад хамруулах шийдвэрийг Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол гаргасан байна.

Дээрх бүс нутгуудад нийт 14,000 орчим хүн амьдардаг ажээ.

 

Эх сурвалж: The Moscow Times