Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Тэрэлжид Кембриджийн хөтөлбөрөөр суралцана

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 14
Сурталчилгаа

Дэлхий дахиныг хамарсан аюулт цар тахал дэгдэснээс хойш хүүхэд, өсвөр үеийнхний боловсрол, чөлөөт цагийн асуудал эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчдийн хувьд тун эмзэг сэдэв болоод байна. Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас гаргасан шийдвэрээр ерөнхий боловсролын сургуулиуд ирэх 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хичээлийн шинэ жилээ эхлүүлэх болсон нь хүн бүрийн талархлыг хүлээж байгаа юм. Мэдээж энэ шийдвэртэй уялдуулаад танхимын болон зайны сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх баг хамт олны ур чадвар анхаарал татаж байгаа нь тодорхой.

 

Иймд учраас та бүхэнд санал болгох чадварлаг хамт олонтой сургууль байгааг дуулгая. Байгалийн үзэсгэлэнт Горхи Тэрэлжийн цогцолбор газарт байрлах Кэмбрижийн сургалттай Тэрэлж боардинг сургуулийн /Terelj Boarding School/ багш, сурагчид Даваагаас Баасан гарагт сургуульдаа байрлаж хичээллэх ба тохь тухтай амьдрах орчин, иж бүрэн тоноглогдсон сургалтын танхим, эрүүл аюулгүй хоол хүнсийг хэрэглэдэг нь бусад ижил төрлийн сургуулиудаас давуу талтай юм.

 

Ковид 19-өөс урьдчилан сэргийлэх, биеийн дархлаагаа дэмжихэд цэвэр агаар, эрүүл хоол, сэтгэл зүйн тайван байдал чухал гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас тогтмол анхааруулж байгаа энэ үед та үр хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт хийх боломжтой болжээ. Энэ жилийн хувьд тус сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд төлбөрөө 20 хувиар хямдруулж байгаа бөгөөд төлбөрт сургалт, байр, хоол, унаа зэрэг цөм багтсан байна.

 

Эрхэм та тус сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 2020.08.15/22-ны Бямба гарагуудад Royal academy-д зохион байгуулагдах нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирээрэй.

 

 

Цахим хуудас : www.tbs.edu.mn

Холбоо барих: 86791111, 86621111, 86671111

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.