2020/09/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.46₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
18:00
S30
13°
19:00
S29
10°
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29
05:00
S29

Ерөнхийлөгч Х.Баттулга Батлан хамгаалахын үе үеийн сайд нарын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзжээ

ikon.mn
2020 оны 8 сарын 13
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд ажилласан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтаж, хүндэт харуулын дарга, хошууч Ж.Баярцогт илтгэл өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Төрийн ёслолын Цэргийн цагаан туганд хүндэтгэл үзүүлж, жагссан бие бүрэлдэхүүнтэй мэндчилжээ.

Төрийн тэргүүн мөн Бүх цэргийн Их хар сүлдийн өргөөнд зочилж, хүндэтгэл үзүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллах үеэрээ тус яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагуудтай уулзаж, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар санал солилцсон байна.

Уулзалтад Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, БХЯ болон ЗХЖШ-ийн удирдах бүрэлдэхүүн оролцжээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Батлан хамгаалахын үе үеийн сайд нарын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзсан талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээллээ.

x