Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Зам, тээврийн ослын дуудлагад 10-20 минутад хүрч ажиллаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл сүүлийн гурван жилд Тээврийн цагдаагийн албанд 28 автомашины парк шинэчлэлийг хийж өгчээ.

Өнгөрсөн долдугаар сард бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай 14 автомашин хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр Тээврийн цагдаагийн албаны парк шинэчлэл 40 гаруй хувьд хүрч байна.

Зам тээврийн осол, зөрчлийн дуудлагад 18 минут дотор хүрч ажиллах ёстой. Гэвч тээврийн хэрэгслийн хүчин чадал, бүрэн бүтэн байдал, тухайн осол, зөрчил гарсан гудамж талбайн онцлогоос шалтгаалж 20-25 минутад хүрч ажиллаж байжээ.

Тээврийн цагдаагийн алба 14 машинаар парк шинэчлэлт хийснээр осол, зөрчлийн дуудлагад хүрч ажиллах хугацаа таван минутаар багассан гэдгийг албаныхан хэлж байна.


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ